CSCA Анхны шалгалтын тов зарлагдлаа!

Анхны шалгалтын тов зарлагдлаа! 🇨🇳
CSCA буюу “Chinese Study Capability Assessment” нь Хятад улсын бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахаар төлөвлөж буй гадаад оюутнуудад зориулсан албан ёсны стандартчилагдсан шалгалт юм. Уг шалгалтыг БНХАУ-ын Тэтгэлгийн Зөвлөл (CSC) санаачлан, Хятадын их, дээд сургуулиудын мэргэжилтнүүд хамтран боловсруулсан бөгөөд:
🧩 Хятад хэлний болон академик чадварыг цогцоор үнэлнэ
🎯 Их сургуулийн элсэлт ба тэтгэлгийн шалгаруулалтад чухал шалгуур болж ашиглагдана
🌏 Хятад даяар болон олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөнө.
🧮 Шалгалтын бүтэц:
-Мэргэжлийн Хятад хэл (文科/理科) – 90 мин, 80 асуулт
-Математик / Физик / Хими – 60 мин, 48 асуулт (хятад эсвэл англи хэлээр сонгон өгөх боломжтой)
Оноо: 0 – 100 (бүх хичээлд)
💰 Сорилын төлбөр:
1 хичээл – 450 юань
2 ба түүнээс дээш – 700 юань
🗓 Анхны CSCA шалгалт – 2025 оны 12-р сарын 21
📍 Дэлхий даяар зохион байгуулагдана!
. Уг эхний шалгалт онлайн (гэрээсээ өгөх) хэлбэрээр явагдах ба зарим оронд (Вьетнам, Тайланд) албан ёсны офлайн төвүүд ажиллана.
. 2026 оноос эхлэн тогтмолжиж, жилд 5 удаа явагдах бөгөөд (1, 3, 4, 6, 12 саруудад) бүс нутгийн цагийн бүсэд тохируулан хуваарилагдана.
📊 Дүнгийн мэдээлэл:
-Онлайн болон компьютерийн шалгалтын дүн – ажлын 7 хоногийн дараа
-Цаасан хэлбэрийн шалгалтын дүн – ажлын 14 хоногийн дараа
📩 MBG Боловсролын төв – CSCA-ийн мэдээллийг албан ёсоор хүргэж байна.
👉 Шалгалттай холбоотой зөвлөмжийг цувралаар та бүхэндээ хүргэсээр байх болно!
#CSCA #ChinaScholarship #MBGeducation #MBGstudyinChina #留学中国 #csca考试
Related Posts | 相关文章

Хятад хэл сурах боломж ба ач холбогдол
Хятад хэл сурах нь хувь хүний карьер, боловсрол, соёлын хөгжилд чухал ач холбогдолтой. Энэ нь олон боломжуудыг нээж, дэлхийтэй холбогдох гүүр болж чадна.

Өнөө үед өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэнд нь эцэг эхчүүд, багш нар болон сэтгэл судлаачдын
