Зөвлөгөө
1

ХАМГИЙН ШИЛДЭГ 10 МЭРГЭЖИЛ

Бичсэн: batkhishig.hishigtseren12@gmail.com
ХАМГИЙН ШИЛДЭГ 10 МЭРГЭЖИЛ

/та эдгээр мэргэжлүүдийг эзэмшснээр өөр ямар салбарт ажиллаж өөрийгөө сорьж үзэх боломжтой талаар мэдээлэл хүргэж байна/

Дунд сургуулийн ширээнээс их сургуульд шилжих нь танд олон эрх чөлөөг бий болгодог. Тиймээс та хүсэл тэмүүллээ хөгжүүлж, шинэ сонирхлоо судалснаар хүссэн ажил мэргэжлийнхээ зөв замыг олж чадна. Өөрт хамгийн хялбар, чаддаг хичээлүүд эсвэл танилуудынхаа сурч байгаа мэргэжил, өөрийн мэдээлэлдээ тулгуурлан мэргэжлээ сонгох нь түгээмэл ч гэсэн өөр илүү гайхалтай, өөрийгөө нээх боломжуудыг ч мөн эрэлхийлээрэй.

Хязгаарлагдмал мэдээллээр өөрийгөө битгий хуураарай.

Бид ажлын байрны хэтийн төлөв, төгсөгчдийн цалин, мэргэжлийн нэр хүндийг тулгуурлан хийсэн судалгаанд үндэслэн их дээд сургууль, коллежийн шилдэг мэргэжлүүдийн жагсаалтыг гаргасан юм. Доорх жагсаалтын мэргэжил бүр нь танд бэлэн ажлын байр эсвэл асар их цалинг олгоно гэсэн үг биш боловч эдгээр мэргэжил тус бүр нь оюуны өвөрмөц сорилтууд хийгээд олон төрлийн албан тушаалд хэрэглэгдэх ур чадварыг хөгжүүлэхэд тань туслах болно.

  1. Компьютерын шинжлэх ухаан Та зөвхөн компьютер-техник хангамж, программ хангамжийн талаар илүү ихийг мэдэхээс гадна технологи, бизнес болон эдгээрийн нийцэл хэрэглээний талаар мэдлэгт суралцах болно. Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр мэргэших нь таныг робот, техник, байгалийн хэл таних программ, хиймэл оюун ухаан, програмчлалын хэл, тоон ШУ, тоглоомын технологи гэх мэт салбаруудтай танилцуулах болно. Энэ салбарын аль сегментийг эзэмшихээс үл хамааран компьютерын шинжлэх ухааны гол давуу тал нь Асуудлыг шийдвэрлэх чадварыг олгодог ажээ.
  2. Харилцааны чиглэлийн мэргэжлүүд

Харилцааны чиглэлээр мэргэшсэн хүмүүс хурдан сэтгэхүй, ухаантай, тодорхой зан чанартай гайхалтай үлгэрчид байх хандлагатай байдаг. Энэ мэргэжилд суралцсанаар илтгэл, скрипт гэх мэт олон төрлийн илтгэлүүд болон илтгэгч, зохиолчдын санал бодлыг хийгээд тэд өөрсдийгөө хэрхэн илэрхийлдэг тэр мессеж, стратегийг судлахад ихээхэн цаг зарцуулах болно. Та аман болон аман бус мессеж, үзэгчдийн хариу үйлдэл, харилцааны янз бүрийн хэв маяг, янз бүрийн орчин, нөлөөллийн талаар суралцах болно. Энэ салбарын мэргэжлүүд таныг бизнес, зар сурталчилгаа, хүний нөөц, олон нийттэй харилцах, засгийн газар, боловсрол, хэвлэл мэдээлэл, нийгмийн үйлчилгээ зэрэг олон төрлийн ажил мэргэжлийн сонголтуудад бэлтгэх болно.

  1. Улс төрийн шинжлэх ухаан

Энэ нь ихэвчлэн өнөөгийн үйл явдал, нарийн статистик дүн шинжилгээг авч үздэг тул улс төрийн шинжлэх ухаан нь цаг үеэ олсон, сонирхол татам бөгөөд байнга өөрчлөгдөж байдаг. Товчхондоо энэ бол засгийн газар, улс төрийн судалгааны мэргэжил бөгөөд нийтлэг нь төрийн бодлого, гадаад харилцаа, улс төрийн философи, харьцуулсан засгийн газартай холбоотой юм. Улс төрийн шинжлэх ухааны мэргэжлүүд нь хүнээс маш сайн шүүмжлэл сэтгэлгээ, харилцааны ур чадварыг шаарддаг бөгөөд, илүү өргөн хүрээндээ түүх, соёлын талаарх хувь хүний ойлголтыг ч хөгжүүлдэг. Маш их унших, бичих, мөн математик сэтгэлгээ ч шаардана. Хуульчаас эхлээд, улс төрчөөс гадна сэтгүүлч ч хүртэл карьерын боломжит замуудыг бий болгодог.

  1. Бизнес

Та өөрийгөө төрмөл удирдагч гэж бодож байна уу? Хэрвээ тэгж бодож байгаа бол танд “од”, олны танил болж чадсан хүмүүсийнх шиг ур чадвар хэрэгтэй болно. Ур чадварыг өөртөө олж авахаас хойш сууж болохгүй. Үүнд асуудал шийдвэрлэх, тогтоох, өөрөө шийдвэр гаргах авьяас чадвар зэрэг орно.

Мөн харилцааны гайхалтай ур чадвар танд зайлшгүй хэрэгтэй гэдгийг бүү мартаарай! Бизнесийн чиглэлээр суралцаж байхдаа та нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, эдийн засаг, статистик, хүний нөөцийн чиг үүрэг...онол, зарчмуудыг сайтар судлах шаардлагтай болно. Та бизнес эрхэлж буй гарааны компаниудаас эхлээд олон сая долларын хөрөнгөтэй корпорацууд хүртэлх янз бүрийн байгууллагуудын үйл ажиллагааг төсөвлөх, зохион байгуулах, төлөвлөх, хянах, удирдах талаарх мэдлэгийг олж авна. Бизнесийн чиглэлээр мэргэшсэн хүн нь олон талт байдал, ёс зүй, улс төр зэрэг олон салбарын ажлын орчинд үүрэг гүйцэтгэж гол төлөв динамик асуудлуудад таны тус хэрэг болох болно. Эдгээр өрсөлдөх чадварууд танд байгаа эсэхийг анзаараарай. Бизнесийн ертөнц, сайн бизнес бол бүх зүйл юм.

  1. Эдийн засаг

Эдийн засаг бол хувь хүмүүс, бизнес эрхлэгчид, засгийн газар, нийгэмд хамаатай, тэдний сонгох сонголт, цаг хугацаа, мөнгөө хэрхэн зарцуулах, нөөцөө хэрхэн хуваарилах зэргийг судалдаг шинжлэх ухаан юм. Та үүнийг таамаглаж байгаа байх: Эдийн засаг нь маш их шүүмжлэл хандлага, сэтгэлгээ, математикийг агуулдаг. Бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээний талаарх энэ салбарын судалгаа нь орчин үеийн бидний амьдарч буй ертөнцийн нарийн ширийн бүх зүйлийг ойлгоход зайлшгүй шаардлагатай хэрэгсэл юм...судалгаа бас дахин судалгаа...та эдийн засгийн мэдлэгтэй болсноор цаашид өөрийн болон бусдын бизнесийн ирээдүйн төлөө зөв шийдвэр гаргана. Мөн цаашид хууль эрх зүй, төрийн бодлого, олон улс судлалын чиглэлээр суралцах маш сайн бэлтгэл болж өгнө.

  1. Англи хэл, уран зохиол эрэв та англи хэл сонирхдог мөн Шекспирээс эхлээд Шерил Стрейед хүртэл ямар нэгэн номд шимтэн байвал Эдгар Аллан Погийн "Хэрээ" зохиолыг судалж байгаа өөртэйгөө адилхан хүмүүстэй танилцан хамтдаа суралцан туршлага судлах боломжтой болно гэсэн үг. Англи хэл сурснаар уран зохиол, хэл, бичгийн чиглэлээр төвлөрөх боломжтой бөгөөд англи хэлний мэргэжилтэн нь зөвхөн эх орноосоо гадна дэлхийн өнцөг булан бүрийн бүхий л түүхийн туршид зохиогдсон уран зохиол, яруу найраг, уран зохиолын олон төрлийн бүтээлтэй танилцаж болно. Хүн төрөлхтний соёл иргэншлийн бүтээсэн агуу оюун ухаан, уран сэтгэмжийн бүтээлд дүн шинжилгээ хийх нь таны шүүмжлэл, сэтгэл хөдлөл, бүтээлч, ёс суртахуунлаг чадварыг хурцалж хөглөх нь дамжиггүй. Уран зохиолын судалгаа нь хүн төрөлхтний оршин тогтнож буй нөхцөл байдлын олон нууцлаг асуултуудад хариулт олоход тань тусалдаг. Энэ салбар нь хууль эрх зүй, сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх асар ирээдүйтэй боломжуудыг олгодог юм.
  2. Сэтгэл судлал сэтгэл

судлалыг сонгосноор бид тархиныхаа биологийн талаар суралцаж зарим хүмүүс яагаад хүрээлэн буй орчныхоо зарим зүйлд тодорхой байдлаар хариу үйлдэл үзүүлдэг эсвэл үзүүлдэггүй болохыг олж мэднэ. Сэтгэл судлалын мэргэжил нь хүний оюун ухаан, суралцах чадвар, танин мэдэхүй, ухамсар, хүсэл эрмэлзэл, сэтгэл хөдлөл, ойлголт, зан чанар, сэтгэцийн эмгэг зэрэг хүний оюун санааны онцлог шинж чанарууд дээр төвлөрнө. Мөн бид хувь хүний онцлог, шинж чанар, үзэл бодол, оюун ухаанаа эцэг эхээс өвлөн авсан уу эсвэл хүрээлэн буй орчноосоо олдмолоор олж авсан уу гэдгийг судална. Сэтгэл судлаачид хүний зан үйлтэй холбоотой олон асуудлыг тогтоох, зөвлөх, харилцах, шийдвэрлэхийг эрмэлздэг. Хөдөлмөрийн зах зээл дээр энэ мэргэжил нь таныг эмч, зөвлөгч болгохоос гадна таны мэргэжлийн туршлагаас хамааран багш, хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн, хуульч, зөвлөх зэрэг карьерт хүргэх боломжтой.

  1. Сувилахуй

Анагаах ухааны нарийн төвөгтэй, заримдаа зүрх шимшрүүлдэг ертөнцөд агуу тэвчээртэй энэрэнгүй хүмүүс л сувилахуйн мэргэжлээр ажиллахад тохиромжтой. Эрүүл мэндийн асуудлыг үнэлэх, оношлох, эмчлэх явцад сувилагч гол үүрэгтэй бөгөөд одоо олон улсад хэт боловсронгуй технологитой ажиллах чадварыг сувилахуйн ухаанд заадаг болсон. Сувилахуйн мэргэжлүүд нь нэгдүгээр дамжаанд анагаах болон уламжлалт шинжлэх ухаан, либерал урлагийн хичээлүүдийг түлхүү үзэж, хоёрдугаар курсийн хоёрдугаар семестрээс эмнэлэг болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлзүйн дадлагыг эхлүүлдэг. Магадлан итгэмжлэгдсэн сувилахуйн хөтөлбөрт, төгссөний дараа албан ёсоор мэргэжлийн гэрчилгээ олгох шалгалт өгөх шаардлагатай. Сувилагчдын ажлын байрны боломжууд нь маш олон, эрэлттэй төдийгүй өндөр настныг сувилах, мөн мэдрэл, хавдар судлал, эх барих, хүүхдийн эмч зэрэг салбарт дэвшин суралцаж, мэргэших боломжоор дүүрэн байдаг.

  1. Химийн инженерчлэл имийн инженерүүд хүмүүсийн хүссэн зүйлийг бий болгохын тулд химийн урвалыг ашигладаг. Энэ бол инженерчлэл, хими, биохимийн бусад салбаруудтай нэлээд давхацдаг маш өргөн хүрээний салбар юм. Химийн инженерийн мэргэжлүүд нь молекулын бүтцийг хэрхэн өөрчлөн зохион байгуулах, химийн бодис, газрын тос, хоол хүнс, эм бэлдмэлийг нэвтрүүлэх химийн процессыг хэрхэн төлөвлөх талаар суралцдаг. Та мөн түүхий эдийг химийн аргаар гаргаж авдаг, өөрчилдөг үйлдвэрүүдийг хэрхэн барьж, ажиллуулах талаар суралцах болно. Хүрээлэн буй орчныг болзошгүй бохирдол, аюултай хог хаягдлаас хэрхэн хамгаалах талаар ч суралцах болно. Цаасны үйлдвэрүүд, бордоо үйлдвэрлэгчид, эмийн компаниуд, хуванцар үйлдвэрлэгчид болон бусад олон төрлийн пүүсүүдэд таны чадвар мэдлэгийг эрэлхийлэх болно.
  2. Биологи

Биологи нь бичил биетнээс эхлээд клончлох процедур хүртэл дэлхийг бүхэлд нь хамардаг. Биологийн мэргэжлүүд нь хүн, ургамал, амьтан, тэдгээрийн амьдарч буй орчныг судлах боломжтой бөгөөд судалгааг эсийн түвшинд, экосистемийн түвшинд эсвэл тэдгээрийн хооронд явуулдаг. Өвчнийг эмчлэх арга за олох гэх мэт нууц, асуудлыг шийдвэрлэх арга замууд энэ шинжлэх ухаанд бий. Биологийн мэргэжилтнүүд нь анагаах ухааны сургуульд эсвэл генетик, биотехнологи гэх мэт хөгжиж буй олон салбаруудын аль нэгэнд эсвэл малын эмч, нүдний эмч, экологич, байгаль орчны чиглэлээр ажиллах боломжтой.

MBG-Таны боловсролд

2022.10.13

Related Posts 相关文章