Зөвлөгөө

Бээжингийн олон улсын ахлах сургуулийн элсэлтийг танилцуулж байна.

Бичсэн: Inky
Бээжингийн олон улсын ахлах сургуулийн элсэлтийг танилцуулж байна.

MBG Боловсролын төв 10 дахь жилдээ Бээжингийн олон улсын ахлах сургуулийн элсэлтийг танилцуулж байна.

Бээжин хотын төвд байрлах, 33 жилийн туршлагатай, улсын магадлан итгэмжлэгдсэн Бээжингийн олон улсын ахлах сургууль 2026 оны элсэлтээ авч эхэллээ. Тус сургууль нь сурагчдад Хятадын ахлах боловсрол эзэмшихийн зэрэгцээ цаашид топ их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийг нээдэг.

Төгсөгчид Бээжин хотын ахлах сургуулийн албан ёсны гэрчилгээтэй төгсөх бөгөөд уг гэрчилгээ нь Хятадын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг. Сургалтын хөтөлбөр нь академик мэдлэгээс гадна технологи, хэл, соёлын чиглэлээр давхар хөгжих боломж олгодог. Сурагчид хиймэл оюун, дрон, VR, AI шатар зэрэг чиглэлээр суралцахаас гадна арслангийн бүжиг, Бээжин дуурь, Хятад бөмбөр зэрэг уламжлалт урлаг, соёлтой танилцана. Мөн Хятад, Англи хэл хосолсон орчинд, олон улсын сурагчдад зориулсан тусгай хөтөлбөрөөр суралцана.

Их сургуульд элсэх бэлтгэлийн хүрээнд сурагчид CSCA шалгалтад бэлдэж, Хятадын бакалаврын түвшний сургалтад өрсөлдөх боломжтой. Жилд 5 удаа шалгалт өгөх боломжтой бөгөөд сарын 2500- 3000 юанийн тэтгэлэг, үнэгүй байрны боломжид ойртох нөхцөл бүрдэнэ. Багш нарын 75% нь магистр, докторын зэрэгтэй.

Сургалт дараах үе шаттай явагдана. 10-р ангид дасан зохицох болон Хятад хэлний суурь, 11-р ангид мэргэжил сонголт болон ур чадвар хөгжүүлэлт, 12-р ангид их сургуулийн элсэлт болон тэтгэлгийн бэлтгэл хийнэ.

Элсэлт уян хатан нөхцөлтэй. Хятад хэлний мэдлэггүй байж болох бөгөөд1818-аас доош насныхан бүртгүүлэх боломжтой.

Сургуулийн кампус нь 24/7 харуул хамгаалалт, камерын хяналттай. Хоол үйлдвэрлэл нь Бээжин хотын захиргааны хяналт дор явагддаг. Сургуулийн зүгээс төгсөгчдөд их сургууль, тэтгэлэг, цаашдын карьерын чиглэлээр дэмжлэг үзүүлдэг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл MBG Боловсролын төвтэй холбогдоно уу.

Холбоо барих: 7711-7678, 9979-7678, 8829-9289

Хаяг: Багшийн дээд, ТАНАН төв, 2 давхар, 202 тоот

Вэб сайт:www.mbg.mn

Related Posts 相关文章