Зөвлөгөө
3

MBG БОЛОВСРОЛЫН ТӨВ 2026 оны 9 сарын элсэлтийн БНХАУ-ын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн нэгдсэн мэдээлэл, зөвлөгөөний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Бичсэн: batkhishig.hishigtseren12@gmail.com
MBG БОЛОВСРОЛЫН ТӨВ 2026 оны 9 сарын элсэлтийн БНХАУ-ын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн нэгдсэн мэдээлэл, зөвлөгөөний хурал амжилттай зохион байгуулагдлаа

MBG Боловсролын төвөөс 2026 оны 9 сарын элсэлтээр БНХАУ-ын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан нэгдсэн мэдээлэл, зөвлөгөөний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлын үеэр дараах гол мэдээллүүдийг хүргэлээ:

  • Admission Notice болон элсэлтийн албан ёсны баримт бичгийг хэрхэн шалгах, хүлээн авах
  • Визийн онлайн мэдүүлэг бөглөх заавар, шаардлагатай материалын бүрдүүлэлт
  • Элчин сайдын яаманд материал өгөх үе шат, цаг захиалга болон анхаарах зүйлс
  • Их сургуулийн бүртгэл, дотуур байр, эрүүл мэндийн үзлэг, оршин суух зөвшөөрлийн талаарх мэдээлэл
  • БНХАУ руу зорчих бэлтгэл, авч явах бичиг баримт болон очсоны дараах эхний өдрүүдийн зөвлөмж

Мөн тэтгэлгийн төрөл, хамрах хүрээ, их сургуулиудад очсоны дараах бүртгэл, оршин суух зөвшөөрөл, анхны өдрүүдэд анхаарах асуудлуудын талаар практик зөвлөгөө өгч, оролцогчдын сонирхсон асуултад мэргэжлийн түвшинд хариулан харилцан мэдээлэл солилцов.

Энэхүү уулзалт нь оюутан, эцэг эх, асран хамгаалагчдад гадаадад суралцах бэлтгэлээ зөв төлөвлөх, бичиг баримтын алдаа эрсдэлийг бууруулах, цаашдын сургалтын үйл явцын талаар нэгдсэн ойлголттой болоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Энэхүү уулзалт нь зөвхөн мэдээлэл хүргэхээс гадна гадаадад суралцах гэж буй оюутнууд болон тэдний гэр бүлд итгэлтэйгээр дараагийн алхмаа төлөвлөх, бичиг баримтын алдаа эрсдэлийг бууруулах, суралцах хугацаандаа бэлтгэлтэй очих чухал боломж боллоо.

Та бүхний эрдмийн их зам үргэлж дардан байж, сурлага хөдөлмөр, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

MBG Education Center

10 дахь жилдээ — ТЭГ-с ТЭТГЭЛЭГТ ТЭНЦЭХ хүртэл нь.

Related Posts 相关文章