2025-2026 оны хоорондох Суралцагч–Багш–Эцэг эхийн гурван талт тайлант уулзалт зохион байгуулагдлаа

📘 MBG Боловсролын төв 2025–2026 оны хичээлийн жилийн эхний улирлын Монгол дахь тэнхимийн сургалтаа дүгнэж, суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх тайлант гурван талт уулзалт-ыг амжилттай зохион байгууллаа. 🤝
Уулзалтын хүрээнд суралцагч бүрийн сурлагын явц, ахиц дэвшил, хичээлд оролцоо, идэвх санаачилга, цаашдын хөгжлийн чиг хандлагыг нарийвчлан танилцуулж, эцэг эх, асран хамгаалагчдыг багш нартай нь нүүр тулан уулзуулсан нь онцлог байв. Ингэснээр хүүхэд бүрийн суралцах үйл явцыг бодитоор үнэлж, илүү үр дүнтэй дэмжих боломж бүрдлээ. 📈

🎯 Уулзалтын гол зорилго:
• Хагас болон бүтэн жилийн сурлагын ахиц, амжилтыг нэгтгэн дүгнэх
• Сургалтын чанар, арга зүйг сайжруулах боломжийг тодорхойлох
• Суралцагчдын ирээдүйн зорилго, мэргэжил сонголтыг тодруулах
• Дотоод, гадаадын их дээд сургуульд элсэн суралцах төлөвлөгөөг ярилцах
• Хүсэж буй тэтгэлэг, боломжуудын талаар нээлттэй санал солилцож, талууд нэгдсэн ойлголтод хүрэх
Гурван талын уялдаа холбоо сайжирснаар суралцагчдын амжилт улам баталгаажиж, эцэг эхийн оролцоо нэмэгдэх нь хүүхдийн боловсролд хамгийн том дэмжлэг болдгийг оролцогчид онцлон тэмдэглэлээ. ✨
MBG Education Center нь суралцагч бүрийн онцлогт тохирсон зөвлөгөө, төлөвлөгөөг гарган, “тэг”-ээс эхэлсэн ч зорилгодоо хүрч, олон улсын тэтгэлэгт тэнцэх хүртэл нь шат дараатай дэмжин ажилладгаараа онцлогтой. 🌍🎓
Тайлант уулзалтад идэвхтэй оролцсон нийт суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш нартаа талархал илэрхийлье. 💐
MBG Education Center — 10 дахь жилдээ
"Тэг-ээс ТЭТГЭЛЭГТ ТЭНЦЭХ хүртэл нь"
2026 оны 1 сарын 31

